ААНОАТ, АМНАТ, ТТ АМНАТ-ын тайлангийн маягтад өөрчлөлт орсонтой холбогдуулан Татварын Ерөнхий газраас энэ сарын 14, 17- ны өдрүүдэд татвар төлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулагдана.
Сургалт ТЕГ-ын газрын наймдугаар давхарын хурлын зааланд болно. Татвар төлөгч иргэд, ААН-үүд та бүхэн өргөнөөр хамрагдана уу
• 2017.04.14-ны өдрийн 10:00, 14:00 цагуудаас
• 201704.17-ны өдрийн 10:00 цагаас
Холбоо барих дугаар: 1800-1288 / энгийн тарифаар/
ТЕГ-ын даргын 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн А/73, А/74 дугаар тушаалаар ААНОАТ, АМНАТ, ТТ АМНАТ-ын тайлангийн маягтад дараах өөрчлөлт оржээ.
1. 2017 оны нэгдүгээр улирлаас эхлэн бүх аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ын тайлангийн тодруулгын хамт татварын албанд ирүүлдэг болж өөрчлөгдлөө.
2. АМНАТ-ийн тайлангийн маягт ( TT-15) –д ашигт малтмалын нэр болон “ бусад” гэсэн мөрүүд өөрчлөгдлөө.
3. Түгээмэл тархацтай АМНАТ –ийн тайлангийн маягт ( TT-26)-д “Бусад” гэсэн мөрийг хасч өөрчлөлт орууллаа.
Татвар төлөгчдийг сургалтад хамруулна
2017 оны 04-р сарын 10 өдөр, 16 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )