С.Баяр Англиас зугтаан Монголдоо иржээ

2017 оны 04-р сарын 06 өдөр, 15 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b1

Англи улсад оршин сууж буй монголчууд С.Баярыг тус улсад элчин сайдаар томилогдсон цагаас л эхлэн эсэргүүцсэн. Монголд байгаатай адил хүч хэрэглэж, цэрэг цагдаа хөдөлгөж хорьж чадахгүй учир С.Баяр тэвчээр заан тайлбар хийхээс хэтэрсэнгүй. Тэр яг л шүүгдэж буй мэт ганцаараа зогсож байгаад яамныхаа ажилтнуудад тайлбар хийсэн. Тэр видео бичлэгээ сошиал ертөнцөөр цацсан. Буц, зайл гэсэн иргэдийн шаардлагад ” Та нар намайг мэддэг нь биш. Миний буцахыг Монголын төр мэднэ ” хэмээн басамжилсан өнгөөр хариулсан. Өөрийгээ огт гэм буруугүй энхийн цагаан тагтаа, хорхойд гэмгүй, харин ч гавьяатан гэж зүтгэсэн. Яриад буй шиг тансаг орд харшийг арав, таваар нь худалдан аваагүй. Харин насанд хүрсэн охин нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг, одоо ч эрхэлж буй гэдэг тайлбартай бичлэгийг олон түмэнд цацсан. Тэглээ гээд Ичинноров нарын цөөхөн монголчууд эсэргүүцэл тэмцлээ зогсоогоогүй. Өдөр бүр амар амгалан байдлыг нь эвдэх учир С.Баяр “залхаж” Монголдоо ирсэн байна.

Зорилго нь сурсан ажлаа хийх. Монголын 5 дахь ерөнхийлөгчийг өлгийдөж авах. Элчин сайд маань М.Энхболдын сонгуулийн төв штабын ерөнхий менежерээр ажиллах нь. Сонгуулийн штабыг удирдахдаа тэр мэргэшсэн. Ялангуяа ерөнхийлөгчийн сонгуульд түүнээс үнэ цэнтэй хүн байхгүй гэж М.Энхболд, Ц.Элбэгдорж нар түүнийг алс холын Англи улсаас дууджээ. Монголын төр намайг дуудвал би Монголдоо очиход бэлэн гэж хэлж байснаараа Монголдоо ирсэн нь энэ. Түүхийн хуудсыг сөхвөл, 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг удирдан үнэмлэхүй олон суудал авсан гавьяа түүнийх.

– Хамтарсан Засгийн Газар гэдэг бол нийгмийн хөгжлийн садаа юм. Бид үзлээ. Ердөө л улс төрийн зорилгоор гацаах, албан тушаал нэхэх, барьцаалах, шантаажлахаас ахихгүй байгааг 2008-2012 оны хамтарсан Засгийн газар харууллаа. Тиймээс биднийг дангаараа засаг барих хэмжээнд санал өгөөч гэж ард иргэд, сонгогчдыг С.Баяр уриалж байсан нь сонины хуудсанд үлджээ. Харин тэр үнэмлэхүй олон санал авсан хэрнээ хэлсэн ярьснаасаа ухарсан. Түүний санаачилгаар хамтарсан гэдэг үгийн оронд Стандарт бус гэсэн тодотгол орсон нөгөө л хамтарсан Засгийн Газар үргэлжилсэн. МАН+ АН буюу МАНАН -г албан ёсоор байгуулсан автор нь С.Баяр. Жинхэнэ утгаар нь ажиллуулсан. Баярын хувьд Багабандийг 2 удаа ерөнхийлөгчөөр сонгуульсан. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийн талд ажилласан гэж зарим улс төр судлаачид дүгнэдэг. Улс оронд ашиггүй Оюутолгойн гэрээг Н.Энхбаяр хөдөлгөхгүй байсан. Тиймээс дуулгаваргүй, үгсэхгүй Н.Энхбаяраас салах цорын ганц зам нь түүний өрсөлдөгч Ц.Элбэгдоржийг дэмжих байсан гэж дүгнэж болно. Үнэндээ улс төр эдийн засгийн тэрхүү том бүлэглэл санасандаа хүрсэн.

b2

Оюутолгойг эсэргүүцэж байсан Н.Энхбаярыг замаасаа зайлуулж, Ц.Элбэгдоржийг гаргаж ирсэн. Стратегийн ач холбогдолтой ордыг ард иргэдээсээ асууж байж шийдвэрлэнэ хэмээн амлаж ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж ч хэлсэндээ бас хүрээгүй. Тэр сонгогдонгуутаа 2013 оны наадмын өмнө Оюутолгойн төслийг хөдөлгөхөд ханцуй шамлан орсон. Түүндээ оффшорчин гэж цоллуулаад буй тухайн үеийн сан хөмрөгийн сайд С.Баярцогт (АН) байгаль орчны сайд Гансүх (АН) , Уул уурхай, эрчим хүчний сайд Зоригт (МАН) нарыг татан оролцуулсан. Энэ гэрээ байгуулсан хүмүүсээс Гансүх сайд нүүрсний асуудлаар ял эдэлсэн бол, Баярцогтын асуудал өнөөдөр хурцаар сөхөгджээ.

Тухайн үед ерөнхий сайд асан С.Баяр ч гэсэн авилгын асуудалд ороогдсон гэж Англид оршин суугаа иргэд эсэргүүцэж буй. Тэгвэл хэнийг шалгах, хэнийг шалгуулахгүй байхыг Монгол улсын ерөнхийлөгч мэддэг тогтолцоо тогтсоныг сүүлийн 8 жил харуулсан. Тэгэхээр С.Баярын хувьд ч, Оюутолгойн гэрээг хөдөлгөсөн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хувьд ч Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч ” өөрийн” хүн сонгогдох нь амин чухал хэрэг болжээ. Тэд Н.Энхбаярыг ерөнхийлөгчөөр сонгогдох вий гэж болгоомжилж байна. Хамгийн гол зорилго бол өрсөлдөгчөө тавцангаас “арчих”. Тэр хүн бол Н.Энхбаяр. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн эсрэг зогсож чадах цорын ганц хүн бол Н.Энхбаяр болсон байна. Н.Энхбаяраас айж байна. Тиймээс Н.Энхбаярыг зайлуулах. Сонгуульд өрсөлдөгчгүй орох арга зам. Энэ бол 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн гол тактик гэнэ.

Эх сурвалж : Control.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх