Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах зорилгоор оршин суух гадаадын иргэн нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авах үүрэгтэй.
Уг 21 хоног нь хуанлийн өдрөөр тоологдох ба гадаадын иргэн Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш бүртгэл хийлгэх ажлын 7 хоногийг багтаан тооцно.