Тусгай сонирхлын аяллын хөтөч, тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт явагдана

2017 оны 04-р сарын 04 өдөр, 11 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
17778859_1414641988573050_676758590_o

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.

Танд ч энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б. Юмжирмаа гэдэг. Монголын шувуу судлалын нийгэмлэгийн ерөнхий менежерээр ажилдаг.

Монголын шувуу судлалын нийгэмлэг гэдэг байгууллагын талаар зарим хүмүүс мэдээлэл бага байгаа байх. Та байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулвал.

Манай байгууллага шувуу судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, хамгааллын үйл ажиллагаа зохион байгуулдаг, манай улсын шувуу судлалын анхдагч ТББ-уудын нэг бөгөөд гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг мэргэжлийн байгууллага. Нийгэмлэг маань 1999 онд байгуулагдсанаас хойш Монгол улсад шинэ үеийн шувуу судлаач, байгаль хамгаалагчдыг бэлтгэж ирсэн. Мөн МУИС-тай хамтран бакалавр, магистр, докторын олон ажлыг удирдан хамгаалуулж, үндэсний болон олон улсын хэмжээний 20 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд шувуу ажиглах аялалыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх зорилгоор 10 орчим ажлыг үндэсний түвшинд зохион байгуулаад байна.

17797238_1414648915239024_1466118938_oҮндсэн үйл ажиллагаа:

– Шувуу хамгаалах ба судлах

– Шувуу ажиглах, гэрэл болон кино зураг авах аялал зохион байгуулах

-Үндэсний болон олон улсын түвшинд шувуу хамгаалах, судлах, шувуудын талаарх зөвлөгөө мэдээллийг олон нийтэд хүргэх гэсэн чиглэлээр ажилладаг. Мөн манай байгууллага “Тусгай сонирхлын аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт” жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

17797125_1414649118572337_3826689_o

“Тусгай сонирхлын аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт 4 дэх жилдээ зохион байгуулж байна гэж ярьлаа. Бусад хөтөч бэлтгэх сургалтаас юугаараа ялгаатай вэ? Ямар онцлог, давуу талтай сургалт вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл.

Монгол  улсад  1990 оноос хойш аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, гадаад, дотоодын зах зээлд нэр хүнд өсч байгаа билээ. Гэсэн хэдий ч аялал жуулчлалын компаниудын бүтээгдэхүүний ялгарал муу, боловсон хүчний чадвар, чадавхиас хамааран тусгай сонирхлын аялал жуулчлал дорвитой хөгжиж чадахгүй байна. Ялангуяа дэлхийд нилээд онцлогт тооцогдох амьд байгальд түшиглэсэн, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж чадахгүй байна хэмээж, Соёл, спорт, аялал жуулчлалын яам (хуучин нэрээр), одоогийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар бодлогоор дэмжиж энэ чиглэлийн сургалтыг эхлүүлсэн. Үүний үндсэн дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монгол улсын их сургуулийн хамтран зохион байгуулдаг “Шувуу, хөхтөн, цэцэгт ургамал, загас, хоёр нутагтан, мөлхөгчид зэрэг чиглэлээр аяллын хөтөч, тайлбарлагчаар мэргэшин ажиллах, түүнчлэн дээрх чиглэлээр аяллын бүтээгдэхүүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх сонирхолтой хувь хүн болон албан байгууллагад зориулан “Тусгай сонирхлын аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт”-ыг жил бүр зохион байгуулдаг.

17792465_1414642058573043_2033605561_n

Энэхүү сургалтыг зохион байгуулах нь Монгол орон олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц чадвартай тусгай сонирхлын бүтээгдэхүүн гаргах, боловсон хүчний хангалттай  нөөцтэй болоход чухал ач холбогдолтой юм. Энэхүү сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тухайн чиглэлээр тэргүүний судлаач, сургагч, МУИС-ийн багш нар хичээлийг удирдан явуулдаг онцлогтой.  Мөн зохион байгууллагч байгууллагуудын зүгээс сургалтыг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх, тусгай сонирхлын мэргэжлийн хөтөч тайлбарлагчийг эх орондоо бэлтгэхийн тулд суралцагч бүрээс санал асуулга авдаг бөгөөд түүнд үндэслэн дараа жилийн сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг, энэ нь ч бидний хамтын ажиллагаа үр өгөөжийг дээшлүүлдэг.

17792318_1414642028573046_1406840832_n

Тус сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байгаа болон суухаар төлөвлөж байгаа хүмүүс байвал та бүхэнтэй хэрхэн холбоо барих боломжтой вэ? Мөн сургалт хэзээнээс эхлэх гэж байгаа вэ?

            Одоогоор бүртгэлийн шатандаа явж байгаа буюу бүртгэл  2017.04.07-нд дуусна.  Сургалт 2017.04.12-05.02 өдрүүдэд явагдана. Ихэвчлэн ажлынхаа хажуугаар, эсвэл хичээлийнхээ хажуугаар хүмүүс суралцдаг учраас сургалтын цагийг 18:00-20:30 хооронд хичээллэхээр зохицуулсан. Мөн энэ жилийн сургалтын нэг давуу тал нь 2+1 урамшууллыг зарлаж байгаа бөгөөд албан байгууллагууд 2 ажилтнаа бүртгүүлсэн тохиолдолд 3 дахь ажилтан үнэгүй суралцах боломжтой юм. Мөн 3 найз ирвэл нэгийг нь үнэгүй суух эрхээр шагнана. Илүү дэлгэрэнгүй мэдээлийг 98100148, 88092306, 77460148 гэсэн дугааруудаас лавлах боломжтой.

17692623_1413916221978960_931260450_o

Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та бүхний байгаль хамгаалах гэгээн үйлсэд өндөр амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Oyunbold
     (139.5.218..***)
    2017/04/04 20:12

    Bagsh nartaiga uulzhig tesen ydan huleej baina 2 dohi jildee suuh gj bn Uneheer ur uguujuu ugch chaddag surgalt shu Ta buhend amjilt husey

    (0) (0)
  2. Gerel
     (139.5.217..***)
    2017/04/04 15:12

    Amjilt xvsey. Mundag goy surgalttai bguullaga bnlee. Mash vr dvntei

    (0) (0)