Ардчилсан намын шинэчлэлийн хоёр дахь давалгаа болсон Дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр болж өндөрлөсөн.
Ардчилсан намын Өвөрхангай аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшсэн сумогийн Их аварга Д.Дагвадорж өөрийнхөө ялалтын тухай твиттер хуудаснаа “Өвөрхангайн АН-ын 19 дүгээр тойрогт ҮБХ гишүүнд нэр дэвшиж 1091 санал өгснөөс 1091 санал 100% авсан байна. Итгэл Найдвар Сэтгэл гуравт талархлаа “ хэмээн жиргэсэн байна.