Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн үзэсгэлэн болно

2017 оны 04-р сарын 03 өдөр, 16 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
anons-expo-1-1-768x543

Дотооддоо үйлдвэрлэн МУ-ынхаа хэрэгцээг бүрэн хангаж буй цөөн салбаруудын нэг нь ажлын хувцас юм байна. Хэдий дотоодынхоо хэрэгцээг хангаж буй боловч энэ салбарт ажиллаж буй компаниудын хамтын ажиллагаа, нэгдсэн арга хэмжээ бодлого байхгүйгээс хэт үнээр өрсөлдөх,  тогтвортой хөгжиж чадахгүй болох, салбарын нийтлэг эрх ашгаа хамгаалж, шийдэж чадахгүй байх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна хэмээн үзэж салбарын компаниуд нэгдэн үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Уг үзэсгэлэн нь АЖЛЫН ХУВЦАС ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ-2017 бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 06-07 ны өдрүүдэд МХАҮТанхимд болох гэж байна.

Үзэсгэлэнгийн зорилго нь:

  1. Оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг таниулж сурталчлан Монгол Улсын оёдлын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах
  2. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зөв хэрэглээг таниулан дэлгэрүүлснээр хөдөлмөрийн осол эндлээс урьдчилан сэргийлэх юм

Уг арга хэмжээний үеэр оёдол дизайны чиглэлээр их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутан сурагчдын дунд зарлагдсан “ХУВЦАС БУРХАН” ажлын хувцасны загвар зохион бүтээх уралдааны эцсийн шалгаруулалт, мөн шинэлэг загвартай ажлын хувцасны ЗАГВАРЫН ШОУ зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд төлөвлөгджээ.

           Энэхүү үзэсгэлэн нь анх удаа болж байгаа, оёдлын компаниуд нэгдэн бие даан зохион байгуулж байгаа, оёдлын чиглэлээр сурч буй хүүхдүүдийг дэмжин хөгжүүлж, ур чадвар олгох тэмцээнтэй хамтатгаж байгаа зэрэг  онцлог давуу талыг агуулж байгаагаараа ач холбогдолтой.

Мөн үзэсгэлэнгийн үеэр салбарын компаниудын захирлуудын зөвлөлдөх уулзалт болох юм байна.

Ерөнхий зохион байгуулагчаар “ОЁДЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХӨГЖИЛ НЭГДЭЛ” ТББ

Хамтран зохион байгуулагчаар SAFETY MALL-Ажлын хувцасны бөөний төв ажиллаж байгаа ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90208023, 90208026

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх