Өнөөдөр шар морь өдөр

2017 оны 04-р сарын 01 өдөр, 07 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori211

Хаврын дунд харагчин туулай(бага) сар, 7 улаан мэнгэ, хий суудалтай.
2017 оны 4 сар.
-Аргын тооллын 4 сарын 1. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 5, шар морь, мод суудал, 1 цагаан мэнгэ, чөлөөт эх-3 од, шидийн барилдлагатай өдөр. Бямбанарма өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:22.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүн үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Гэвч хулгана, гахай, үхэр жилтнээ цээртэй.
-Бар, нохой, морь, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтэн сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх