Мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтэрч, айлган сүрдүүлсэн хэргийг шийдвэрлэжээ

2017 оны 03-р сарын 31 өдөр, 13 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuuh2_700x700

Баянгол дүүргийн прокурорын газраас компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программыг бэлтгэсэн хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Яллагдагч шүүгдэгч Б нь М.Н нартай бүлэглэн давтан үйлдлээр бусдын компьютерийг зайнаас удирдах зориулалт бүхий хортой программыг шинэчлэн программчилж,нийт 6 компьютерт илгээж бусдын аливаа сайтууд болон мэйл хаяг, фэйсбүүк хаяг, интернэт банкруу нэвтрэх нэр, нууц дугаарыг хууль бус аргаар олж авсан хувь хүний мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараахаар заналхийлж, мөнгө өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлдэг байжээ.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 29-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б, Н, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 228 дугаар зүйлийн 228.1, 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх