Цагийн ажил хийх хүсэлтэй залуус нэмэгдсээр байна

2017 оны 03-р сарын 30 өдөр, 16 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsagiin ajil

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж 4 жилийн хугацаанд 40000 гаруй залуусийг цагийн болон байнгын ажлын байранд зуучилжээ. Өнгөрсөн оны хувьд 13800 гаруй оюутнуудыг цагийн ажилд зуучилсан бол байнгын ажилд 4000 гаруй залуусыг зуучилсан байна. Манайд амталгаа сурталчилгаа, борлуулалт, цагийн шууданч, цагийн зөөгч гэх мэт ажлууд түлхүү байдаг ба дулааны улирал эхэлж байгаа учраас цагийн ажлын тоо ч ихэсжээ. Одоогийн байдлаар тус бирж дээр 20 гаруй төрлийн цагийн ажил бүртгэлтэй байгаа юм байна.

Сүүлийн үед байгууллагууд найдвартай цагийн ажилтанг ажилд авах сонирхол их болсон байна. Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс энэ тал дээр түлхүү анхаарч цагийн ажилтны дэвтрийг бий болгожээ. Уг дэвтэр нь цагийн ажилтны хөдөлмөрийн түүхийг бүтээх, ажлын туршлагыг илтгэхээс гадна тухайн ажилтан ажилдаа хэр хариуцлагатай зэргийг харж болдог байна.

Мөн ажил олгогч байгууллагууд 4 жилийн хугацаанд тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж байгаа Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс цагийн ажилтан ажилд авах сонирхол их болсон байна. Тухайлбал цагийн ажилтанг ажилд шалгаруулж авахдаа тус биржээс албан тодорхойлт авчрах шаардлагыг тавих болжээ.

Манай улсад цагийн ажлын дундаж хөлс цагийн 2000-5000, хагас өдрийн 10000-15000, бүтэн өдрийн 20000-25000 төгрөгийн хооронд байдаг.

Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийх хүсэлтэй залуус МЗХ-ны 1 давхарт байрлах Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид хандах боломжтой юм. Мөн Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн фэйсбүүк хуудаснаас https://www.facebook.com/zkhtb/ мэдээлэл авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх