Бүлэг дээрэмчдийг баривчилжээ

2017 оны 03-р сарын 29 өдөр, 18 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
deermiin

Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид иргэдийн эд зүйл дээрэмддэг бүлэг этгээдийг баривчлан шалгаж байна.

Уг этгээдүүд нь 2016 оны зургаадугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээр шөнийн цагаар ганц нэгээрээ яваа эмэгтэй хүмүүс болон согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг араас нь боож, зодон эд зүйлсийг нь дээрэмддэг байжээ.

Сэжигтнүүд нь 2000 онд төрсөн, ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид бөгөөд 13 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг дээрэмдсэн нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж.

Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.179.23.***)
    2017/03/29 23:58

    nuuriig ni nuuj yadag bnaa harin ch tumend il bolgoj bolgoomjloh heregtei sh dee

    (0) (0)