Оюутнууд ХӨСҮТ-ийн тасгийг өөрсдөө тохижуулжээ

2017 оны 03-р сарын 24 өдөр, 19 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
17475322_391606811213256_726324612_o

ХӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитийн зургадугаар тасгийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай өрөөтэй боллоо. Анагаах /АШУҮИС/-ын Эм зүйн шатлангийн ангийг удахгүй төгсөх оюутнууд өөрсдийн хандиваар энэхүү өрөөг тохижуулж өнөөдөр эмнэлгийнхэнд хүлээлгэж өглөө.

Уг нь цочмог халдварт өвчтний өрөөг тусгайлан тохижуулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг хэдий ч харамсалтай нь энэ нь цаасан дээр үлджээ. Хямрал, хөрөнгө мөнгөгүй, төсөв байхгүй гэсэн шалтгаанаар эмнэлгүүд өрөө, тасгаа стандартад нийцүүлэн тохижуулж төдийлөн чаддаггүй гэж байв. Тиймээс тус эмнэлгийн ажилтнууд бүх хүчээ шавхан ажиллахаас цаашилдаггүй бололтой.

Тус ургуулийн Эм зүйн шатлангийн 46 оюутан тус бүр 50 мянган төгрөг нийлүүлж үлдсэн засвар, үйлчилгээ, тавилга угсрах, суурьлуулах, цэвэрлэгээний ажлаа өөрсдөө гардан хамтран хийснээр Монголд  хямрал болоогүйг тэд нотлон харуулж байх шиг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд орчин үеийн тоноглолтой эмнэлэгт тохитойгоор эмчлүүлэх боломж ийн бүрдэж байгаа нь оюутнууд энэ эмнэлгийн өрөөг тохижуулж байгаа анхны тохиолдол гэнэ.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд усанд орж, хувийн ариун цэврээ сахиж, өөрсдөө бие даан бие засах зэргээр хүний наад захын хэрэгцээг хангах орчныг сайтар  бүрдүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа ар гэрийнхэнд нь ч гэсэн энэ өрөөний ач тус их гэнэ. Эмнэлгийн ажилтнууд зарим тоноглол, хэрэгслийг хараад “Хэрэглэж үзээгүй орчин үеийн эд байна. Бидний ажлыг ч бүр сайхан хөнгөлж өглөө” хэмээн баярлаж байсан юм.

“Энэ уут юу вэ. Хүүхдийн толгойг угаахдаа зүүдэг юм уу, ямар амар юм бэ. Одоо өвчтөнүүд маань бидэнд талархаад, сахиурууд маань ч зовохооргүй, ажиллахад бүр амар боллоо” гэцгээж байв. Ажлын таван өдөрт багтаад төгсөх ангийн эдгээр оюутнууд бүхнийг амжуулжээ. Бусдад туслая, өгье гэвэл ганцаасаа гэдэг үг энд биелэлээ олжээ. Удахгүй хонхны баяраа хийх гэж байгаа оюутан, сурагчид энэ мэтээр олон нийтэд хэрэгтэй, ядарсан, зовсон түмэнд тустай ийм сайн үйлсийн ажил хийвэл гадаад, дотоодод зугаалахаар явалгүй мөнгөний урсгалаа монголдоо үр өгөөжтэйгөөр үлдээх боломж байгаа шүү.

17500277_391605514546719_954474296_o

17499592_391605757880028_514854692_o

17496172_391607194546551_1734771558_n

17407838_391605451213392_1295231488_o

17380085_391606981213239_863326078_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. Tungaa
     (203.91.115.***)
    2017/03/26 18:12

    Shan uils buteejee ta buhnii ogoomor setgegdel ulam ih badrag

    (0) (0)
  2. Оюунчимэг
     (150.129.14.***)
    2017/03/25 23:10

    Сайхан сэтгэлтэй мундаг залуус байна. Буянтай сайхан үйлс бүтээжээ. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

    (0) (0)
  3. Оюунчимэг
     (150.129.14.***)
    2017/03/25 23:09

    Сайхан сэтгэлтэй санаачлагатай залуус байна. Буянтай сайхан үйлс бүтээжээ. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

    (0) (0)
  4. Зочин
     (202.9.41.1.***)
    2017/03/24 23:34

    Мундхг байнаа

    (0) (0)