ТҮЦ эрхлэгчдийн холбооны өмгөөлөгч Жавхланбаяр, Нийтийн тээврийн зогсоол дахь ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Дамба, гүйцэтгэх захирал Уранчимэг, холбооны тэргүүн, зөвлөх Содном, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал О.Нарантуяа нар өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг хэвлэлийн бага хурлын гол зорилго нь өчигдөр буюу 2017-03-23 нд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр Олон нийт иргэний хяналт ТББ-ын тэргүүн Батзориг хууль бус мэдээлэл хүргэсэн. Тухайлбал хотын дарга асан Э.Бат-Үүл, хотын менежер асан Бадрал нар нь дөрвөн жилийн хугацаанд ТҮЦ эрхлэгч иргэн Дамба, Мөнхбат нараар дамжуулан 71 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэсэн худал мэдээлэл цацсан гэж мэдэгдээд ийн бусдын нэр хүндийг нь гутаан доромжилж, бусдын нэр хүндэд халдсан учраас шүүх хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ гэж мэдэгдлээ.
Дээр өгүүлсэн өчигдрийн хэвлэлийн бага хурлаас үүдэн Киг хэмээх компани хэдэн тэрбум төгрөгийн ТҮЦ зарж, мөнгийг нь завшсан гэсэн ойлголт тархахаар байгаа. Тэгвэл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн ТҮЦ эрхлэгчдийн холбооныхон “”Киг” 10-15 ширхэг ТҮЦ зарсан. “Киг”-ийн энэ ТҮЦ хэтэрхий үнэтэй байсаэ ТҮЦ эрхлэгчдийн холбооныхон болон бусад хүмүүс ч худалдаж авдаггүй. ТҮЦ эрхлэгчдийн холбоо нь 111 гишүүнтэй, Улаанбаатар хотын хэмжээнд 1500 ширхэг ТҮЦ ажилладаг. ТҮЦ эрхлэгчдийн холбооны 115 ширхэг ТҮЦ удаан хугацаанд автобусны буудлууд дээр үйл ажиллагаа явуулж байсан, 56-дугаар тогтоолын дагуу ТҮЦ-ээ шинэчлээд ажиллаж байна. Бид дур зоргоороо авирлаагүй хууль журмынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байна” гэж мэдэгдлээ.
Тэд ТҮЦ эрхлэгчдийн холбоонд ажиллаж байсан Тогтмоо гэдэг хүн “Би нийслэл дүүргийн удирдлагуудтай тохиролцсон байгаа та бүхэн надтай нэгдэж хамтарч ажилла гэдэг байсан. Бид хүлээн зөвшөөрөөгүй учраас ТҮЦ эрхлэгчдийн холбоог хагалган бутаргаж, сүрдүүлж орлого олох оролдлого хийж байна” гэж мэлдэгдлээ. Мөн ТҮЦ эрхлэгчдийн холбоог гишүүнээсээ сард 200-300 мянган төгрөг авдаг гэсэн мэдээллийг ч эрс няцаалаа. Тус холбоо нэг ч хүнээс нэг ч төгрөг аваагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, харин холбооны нэрийг барьж мөнгө авсан хүмүүсийг зохих байгууллагад шалгуулна гэлээ.
Тухайлбал, Д.Тогтмоо гэгч хүн байгууллагын мөнгийг хувьдаа завшсан, байгууллагын нэр хүндийг ашиглан мөнгө авсан адилхан үйл ажиллагаатай ТҮМЭН гэдэг холбоог байгуулсан, Монголын хүний төлөө нам байгуулсан байсан учраас ажлаас нь халсан. Тэрээр ТҮЦ эрхлэгчдээс авсан мөнгөө юунд хэрхэн зарцуулдаг нь тодорхойгүй зугтаадаг байсан. Нийслэлийн эрх баригчид энэ хүнээр дамжуулж бидний эв нэгдлийг, ажлын байрыг булаалгах зорилготой байна. Д.Тогтмоо нь бидний нэр хүндэд халдаж байгаа учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдлээ.
Мөн тэд “Энэ мэт хүмүүсийн бульхайтай ажиллагаа хотын дарга асан Э.Бат-Үүлтэй холбохыг оролдож байна. Гэтэл өмнөх хотын даргын үед бид харин ч хийх ажилтай, орлоготой, амьдралтай байсан гэтэл өнөөгийн нийслэлийн эрх баригч Су.Батболд нь хөхөө өвлийн хүйтнээр ТҮЦ-ийг маань ачиж бидний аж амьдралыг үл оошоон хоолноос маань салгаж байна. Өмнөх удирдлагын хийсэн ажлыг үгүйсгэж улс төржүүлж энгийн ард биднийг золиос болгохоо болиоч, мөн МАН-ханд хандаж хотын дарга Су.Батболдынхоо ажлыг засаж залруулж ард түмнийхээ ажлыг дэмжиж ажиллаач” шаардаж байгаагаа илэрхийллээ.
нөгөө интернэтээр гомо мөнхөө гээд бичүүлээд байдаг баачкагийн тухай ном худлдаанд гарчаагаа сурагтай хаанаас авч болхийн болоо