Өнөөдөр АН-ын байранд Баянгол дүүргийн Засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа мэдэгдэл хийлээ.
Өнгөрсөн 7 хоногт Ховд аймгийн Дөргөн суманд болсон “Майдар эргэх ёслол” –ын үйл ажиллагаанд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж улмаар биеийн байдал нь сайжрахгүй байсаар нас барсан харамсалтай үйл явдал болсон. Хэдийгээр Монгол улс Хүүхэд хамгааллын хуультай ч хууль хэрэгжихгүй, бяцхан үрсийн амь нас эрсдэж байгаа энэ асуудалд буруутай этгээдүүдээс хамгийн түрүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх мөн ямар хариуцлага тооцсон талаар ард иргэдэд мэдээлэхийг С.Одонтуяа шаардлаа.
Энэ тухай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлнэ гэдгээ ч мэдэгдлээ.
Ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ
2017 оны 03-р сарын 23 өдөр, 16 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
дүүрэгтээл ажилаа хий. БГДүүргийн 7 хороо 71,72 байрыг барьсан ХҮҮХЭНБААТАР, БАТБИЛЭГ ГЭХ НӨХДҮҮД АРД ИРГЭДИЙГ МВ-ААР ШУЛЖ БАЙНА. АЛЬ АЛЬ ШАТАНДАА ЭНЭ 2 НӨХРИЙГ ХҮЧИРЭХГҮЙ БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ ТА АРГА ХЭМЖЭЭ АВЧ ӨГЧ ТУСЛААЧ