Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд өчигдөр /2017.03.21/ 15:00 цагийн орчимд жирэмсэн эмэгтэй нярайлж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго эх барьж авчээ. Ийнхүү яаралтай тусламжийг шуурхай үзүүлсэн тул эмэгтэй эсэн мэнд амаржиж, 3.2 киллограмм хүүтэй болжээ. Төрсөн эмэгтэйг Б.Чимгээ гэдэг юм байна. Тэрээр төрийн албанд ажилладаг /ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч/ бөгөөд шүүхийн танхимд төрүүлсэн хүү нь дөрөв дэх төрөлт нь ажээ. Тэрбээр тухайн үед иргэний үүргээ биелүүлж шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр уригдан оролцож байсан гэнэ. Одоо эх хүүхэд эсэн мэнд эмнэлэгт хүргэгдээд байгаа аж.
Хүүхдийг эх барьж авсан Б.Солонгыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.