МУИС-ийн захирлаар Я.Төмөрбаатар томилогдлоо

2017 оны 03-р сарын 20 өдөр, 12 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Tumurbaatar
Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв юм.

МУИС-ийн шинэ захирлаар Я.Төмөрбаатар томилогджээ. Тэрбээр урьд нь БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан. Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр төгссөн өдгөө 53 настай эрхэм юм. Түүнийг БСШУСЯ-ны сайдын тушаалаар 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн захиралын албан тушаалд томилж,  өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ тамгаа гардуулан өглөө. Ийнхүү их сургуулиудын захирлыг шинээр томилох ажил МУИС-аас эхэлж тэд шинэ удирдлагаа хүлээж авч байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.26.195.***)
    2017/03/20 16:49

    Арай ч дээ

    (0) (0)
  2. Anonymous
     (202.179.23.***)
    2017/03/20 12:44

    Бусад юм ч дүүрч. Дээд боловсролын үндсэн эх үүсвэрээ ийм хүний гарт өгч байх ч гэж. Аль ч дээд боловсролын сургалтын байгууллага одоохондоо үүнээс арай дээр удирдлагатай байгаа.

    (0) (0)