Төрийн байгууллагын дэргэдэх анхны цэцэрлэг болох Гадаад харилцааны яамны хүүхдийн цэцэрлэгт үндэсний үйлдвэрлэгч “Монгол костюмс” ХХК-аас бүрэн тавилгатай, загварын монгол гэр бэлэглэв.
Монгол гэрийг хүлээлгэн өгөх ёслолын үеэр “Монгол костюмс” ХХК-ийн Ерөнхий захирал, хатагтай Б.Сувд хэлэхдээ: ”Тус компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн монгол үндэсний өв соёлоо гадаадад сурталчлах чиглэлээр ГХЯ-тай нягт хамтран ажиллаж ирсэн. Хамтран ажилладаг байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжиж хүүхдийн биеийн хэмжээнд тохирсон энэхүү гэрийг бэлэглэж байна. Энэхүү бэлэг нь хүүхэд багачууддаа үндэсний өв уламжлал, монгол ахуйн мэдлэг олгоход чухал ач холбогдолтой сургалтын биет үзүүлэн болж байна. Монгол гэрээс гадна үндэсний онцлогтой зургийн ном, хуанли зэрэг зүйлсийг бэлэглэж байна” хэмээв.
ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр: “Монгол костюмс” ХХК ниймгийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, багачуудынхаа оюуны боловсролд хөрөнгө оруулалт болсон сайхан бэлэг өгсөнд талархаж байна. Нөгөө талаар аж ахуйн нэгжийн зүгээс төрийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, нягт хамран ажиллаж ирсний нэг илэрхийлэл юм. Хүүхэд багачууд маань монгол зан заншил, үндэсний өв уламжлалаасаа суралцахад энэ гэр сургалтын гол хэрэгсэл болох нь дамжиггүй” гэдгийг онцлов.
Бэлгийг хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр тус цэцэрлэгийн хүүхдүүд урлагийн тоглолтоор ах эгч нартаа талархлаа илэрхийлэхийн хамт үндэсний хувцсаар гоёсон загвар өмсөгчидтэй дурсгалын зураг татуулав.
Би бас авхийг хүсэж байна