АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дууслаа

2017 оны 03-р сарын 17 өдөр, 13 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ardchilal

Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 24:00 цагаар дуусгавар боллоо. Дотоод сонгуулийн хорооноос ирүүлсэн мэдээллээр Үндэсний бодлогын хорооны 380 суудалд өрсөлдөхөөр нийт 503 хүн бүртгүүлжээ. Үүнээс 307 нь Чөлөөт суудал бол Залуучуудын квотод 100, Эмэгтэйчүүдийн квотод 96 хүн нэр дэвшжээ. Түүнчлэн аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Харин гишүүдийн бүртгэл өнөөдрөөр дуусгавар болох юм байна. Дашрамд дурдахад, АН-ын дотоод сонгууль товлосон ёсоор ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх