НИЙГЭМ

Нурангид дарагдсан иргэдийг аварлаа

2017 оны 03-р сарын 16 өдөр, 17 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uurhai_700-700x336

Өчигдөр үдэш /2017.03.15/ нийслэлийн Налайх дүүргийн  гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсчээ. Уурхайн гүнд ажиллаж байсан хоёр  хүн дарагдсан байна. Ослын дуудлага үдшийн 19:20 цагт ирсэн бөгөөд  ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, ажиллав.

Аврагчид уурхайн гүнд нурангид дарагдсан  иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013