Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томиллоо

2017 оны 03-р сарын 16 өдөр, 11 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zagdjav

Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов.

Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн.

Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.

Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх