Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран “Иргэдээ сонсъё” аяныг зохион байгуулж байгаа билээ.
Аяны хүрээнд иргэдээс гарсан санал санаачлагыг сонсч, цаашдын үйл ажиллагаандаа тусгах, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулах зорилготой юм.
Сүхбаатар дүүрэгт “Иргэдээ сонсъё-Хамтдаа шийдье” уулзалт хэлэлцүүлэг өчигдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр эхэлсэн бөгөөд 15-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
Уулзалт хэлэлцүүлэгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа болон төлөөлөгчид, Засаг даргын зөвлөх болон орлогч, ажил хариуцсан мэргэжилтнүүд хуваарийн дагуу оролцож байна.
Хороо тус бүрийн онцлогоос шалтгаалж иргэдийн санал харилцан адилгүй ч дахин төлөвлөлт, цахилгааны шөнийн тарифын тухай, ахмадын орон сууцны хөтөлбөр, агаарын бохирдол зэрэг асуудлуудад түлхүү анхаарал хандуулж мэдээлэл авч байна.
Бүх хороодын уулзалт хэлэлцүүлэг дуусахад нийт санал хүсэлтийг нэгтгэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, холбогдох саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд уламжлах юм.
“Иргэдээ сонсъё” аян Сүхбаатар дүүрэгт үргэлжилж байна
2017 оны 03-р сарын 14 өдөр, 18 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )