Тамхины хяналтын асуудлаар санал солилцлоо

2017 оны 03-р сарын 14 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tamhi

ОХУ-ын Төрийн Думын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кнорре, ОХУ-ын ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Зыков нар Олон улсын Тамхины хяналтын суурь конвенцийн зарчмыг Монгол улсын тамхины хяналтын тухай хуульд тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улсад ажлын айлчлал хийж байна.

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тэднийг хүлээн авч уулзан тамхины хяналтын эрхзүйн орчны талаар мэдээлэл солилцож, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу Монгол улсын “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсаар байгааг хэллээ.

    ОХУ-ын мэргэжилтнүүдийн хувьд өөрийн орны туршлагаас хуваалцаж, тухайн асуудлаар холбогдох албаны хүмүүст дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Монгол улс “Тамхины хяналтын суурь конвенци”-д 2004 онд нэгдэн орсон бөгөөд тус конвенцийг даган гарсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд 2012 онд нэгдэн орсон. Мөн “Тамхины хяналтын тухай хууль”-ийг 1993 онд анх боловсруулан баталж, 2005, 2012, 2015 онуудад нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх