Прогрессив, зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай дэлхийн 100 гаруй орны улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн “Прогрессив Аллианс” байгууллагын ээлжит хурал энэ сарын 12-13-ны өдрүүдэд Германы социал демократ намын байранд болж өнгөрлөө.
Тус байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас хойш МАН идэвхтэй гишүүн байж ирсэн бөгөөд тус хурлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Гүйцэтгэх зөвлөлийн байнгын 33 гишүүний нэгээр сонгогдсон байна. Энэхүү гүйцэтгэх зөвлөлд Шведийн Ерөнхий сайд Стефан Лөфвен, Португалын Ерөнхий сайд Антонио Коста зэрэг нэр хүнд бүхий улс төрийн удирдагчид мөн сонгогдсон ажээ.
Түүнчлэн МАН-ын урилгаар Прогрессив Аллиансын дараагийн хурлыг ирэх тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон байна.