Хонгконгийн кино маркет нь 2017 онд 21 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний томоохон кино маркетуудын тоонд зүй ёсоор ордог, азидаа тэргүүлэгч кино маркет юм.
Энэхүү маркетад олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг нэр хүнд бүхий дистербьютер компаниудыг шалгаруулан оролцуулдаг юм.
Хонгконгийн кино маркетад олон улсын 7000 гаруй оролцогчид хүрэлцэн ирэх бөгөөд 300 гаруй мэргэжилийн дистербьютер компаниуд улс улсаа төлөөлөн кино уран бүтээлүүдээ танилцуулах юм.
Монголоос “Дижитал Агуулга” ХХК нь энэхүү кино маркетад Монгол улсаа төлөөлөн 3 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ удаа 2017, 2018 онд олон улсын мэргэжилийн компаниудтай хамтран хийх 14 кино төсөл, 2017 онд нээлтээ хийсэн 3 кино, 2017 оноос өмнөх 70 гаруй уран сайхны кино, 20 гаран баримтат кино, 2 телевизийн олон ангит киног албан ёсны эрхтэйгээр олон улсын зах зээл дээр танилцуулахаар оролцож байна.
Энэхүү кино маркет нь 2017 оны 03 сарын 13-16 хүртэл үргэлжилэх юм байна. энэ хугацаанд 70 гаруй хурал семинар зөвөлгөөн болох юм байна. үүнээс заримыг нь дурьдвал:

- “Хятадын кино салбарын ирээдүйн чиг хандлага” хурал
- Япон, Хонгконгийн хамтын ажиллагааны семинар /японд зураг авалт хийх боломжтой хамгийн шилдэг газруудыг санал болгох/
- Кино салбар дахь олон улсын хамтын ажиллагаа /Хятадын Засгын газрын тусламжаар кино хийх тухай/
- “Евро Азийн хэвлэл мэдээлэл, телевизийн салбар дахь шинэ боломжууд” хүлээн авалт
- Интернэт нь шоу бизнесийг хөгжүүлэх боломж уу? Эсвэл шалгуур уу? Хурал
- Оскарын шагналт “Moon Light” УСК-ны туслах продюсер Mr Andrew Hevia кино уран бүтээлчидтэй туршлага хуваалцах уулзалт гэх мэт