Шүүхээс 94 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ

2017 оны 03-р сарын 13 өдөр, 17 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuuh2_700x700

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан.

Дээрхи хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнээс хойш буюу 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэл хотын хэмжээнд нийт 94 хүнд 7-30 хоногийн баривчлах шийтгэлийг шүүхээс оногдуулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх