Ц.Элбэгдорж “ноён” бууж, Н.Энхбаяр “хүү” өгсөх 6-р сар

2017 оны 03-р сарын 10 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
BERS

Монгол улсын ерөнхийлөгчөөр 2 удаа улиран сонгогдож, 8 жил ажилласан дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравхан сарын дараа халаагаа өгч, өндөр сэнтийнээсээ бууна. Энэ бол хөдөлшгүй үнэн. Харин түүний орыг хэн залгамжлах бол гэдэг асуудал. Одоогоор Монгол улсын тав дахь ерөнхийлөгчөөр МАН-аас дэвшсэн хэн ч бай сонгогдоно гэсэн уур амьсгал нийгэмд давамгайлах болсныг нуух аргагүй. МАН-д кандидат олон бий ч, намын дарга М.Энхболд дэвшихээр аль эртнээс зэхсэн гэдгийг олон факт гэрчилнэ. Ялсан намын дарга ерөнхий сайд болдог уламжлалыг эвдэж УИХ-ын даргын суудалд тухалсан. Эндээс ерөнхийлөгчийн сэнтий рүү дөхөх нь илүү ойрхон, илүү хялбар гэж томьёолсон тухай судлаачид дурдсан байдаг. Тэгэхээр Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчийн нэр үндсэндээ тодорсон гэж ойлгож болох. Тэр хүн бол Миеэгомбын Энхболд.

Харин М.Энхболд Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Монголын улс төрд хүчний хуваарилалтад өөрчлөлт орно гэж улс төр судлаачид шинжилж байна. Нэгдүгээрт, УИХ даргыг шинээр сонгоно. Хоёрдугаарт, эрх баригч намын даргыг сонгоно. Энэ бол өөрчлөлтийн эхийг тавих болно. Намын дарга хэн болохоос хамаарч, Засгийг хэн тэргүүлэх вэ? гэдэг асуудал үүсэх магадлалтай. Ийнхүү улс төрийн хүчний хуваарилалтад ихээхэн өөрчлөлт үүснэ. Үүнтэй зэрэгцээд, М.Энхболдын тойрогт дахин сонгууль зарлана.

Н.Энхбаярыг УИХ-д нэр дэвшихийг хориглосон заалт 2016 оны 9-р сараар дуусгавар болсон тул дахин сонгуульд МАХН-аас Н.Энхбаярыг дэвшүүлэх нь бас эргэлзээгүй. Н.Энхбаяр дэвшвэл ялах магадлал маш өндөр. Тэр жил Багабанди ерөнхийлөгчөөр сонгогдож, түүний тойрогт дахин сонгууль зарлахад Н.Энхбаяр дэвшиж ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан түүх давтагдах магадлалыг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Ийнхүү цаг эргэж, шатраар зүйрлэвэл, Элбэгдорж ноён “бууж өгч”, Энхбаяр хүү “бэрс гарах” цаг ойртжээ.

ЭХ СУРВАЛЖ : CONTROL.MN

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Aly Chiman
     (192.168.8..***)
    2019/03/23 23:21

    Hello there,

    My name is Aly and I would like to know if you would have any interest to have your website here at ontslokh.mn promoted as a resource on our blog alychidesign.com ?

    We are in the midst of updating our broken link resources to include current and up to date resources for our readers. Our resource links are manually approved allowing us to mark a link as a do-follow link as well
    .
    If you may be interested please in being included as a resource on our blog, please let me know.

    Thanks,
    Aly

    (0) (0)