Олон Улсын дугуйн аяллын холбоо болон “Merida Mongolia” унадаг дугуйн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Хөвсгөл сорилт мөсөн замын аялал 2017” дугуйн аялалд Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн П.Баттулгуур амжилттай оролцсон байна. Тус дугуйн аялал нь Хөвсгөл аймгийн Хатгал сумаас Ханх сумын хооронд 5 өдөр үргэлжилсэн бөгөөд нийт 300 орчим километр мөсөн замыг дугуйгаар туулжээ. Энэхүү эр зоригийг нь үнэлэн МЗХ-оос түүнийг “ЭР ЗОРИГИЙН АЛДАР” цол тэмдгээр шагналаа.
Тус аяллын зорилго нь иргэдийн унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг буруулах, дэлхийн дулаарлыг буруулах, өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх юм. Мөсөн замын дугуйн аялалд нийт 10 дугуйчин оролцжээ. Дугуйн аялал хийснээр эрүүл мэндэд олон эерэг нөлөө үзүүлдэг байна. Цаашид мөсөн замын дугуйн аяллыг зохион байгуулагчид олон улсын тамирчдыг оролцуулахаар төлөвлөсөн байна.