Дүүргийн Засаг даргын А/123 дугаар захирамжийн дагуу “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл хийгдэж байна. Сургалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж ахлан ажиллаж байгаа юм. Бүртгэлд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын оюутнууд хамрагдана.
Бүрдүүлэх материал:
- Сургалтын голч дүн (2.8-аас дээш)
- Иргэний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
- Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)
- Сургалтын дүнгийн хүснэгт
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
- Цээжний зураг авахуулсан байх (Чингэлтэй дүүргийн ЭМТ-д)
- Биохимийн шинжилгээ хийлгэж, хариуг авсан байх (Чингэлтэй дүүргийн ЭМТ-д гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.