Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр улсын хэмжээнд 161 эх амаржлаа

2017 оны 03-р сарын 09 өдөр, 13 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuhedd

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3 дугаар сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нараар ахлуулсан холбогдох албаны хүмүүс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад болон Гурван гал эмнэлгүүдэд ажиллалаа.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрдөө иргэн нэмж, гэртээ бүл нэмсэн ээжүүдэд талархал илэрхийлж баярын мэндчилгээ дэвшүүлснийг гардуулан өгөв.

  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийт эхчүүдэд баяр хүргээд эх орондоо хэрэгтэй, эрдэм номтой эрүүл саруул олон иргэнийг өсгөн хүмүүжүүлэхийг ерөөв. Түүнчлэн энэ өдөр ажиллаж байгаа салбарынхаа нийт ажилтан албан хаагчиддаа баярын мэнд хүргэхийн зэрэгцээ, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүслээ.

 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол улсад 161 эх амаржиж, үүний 68 нь орон нутагт төрсөн бол Улаанбаатар хотод 93 хүүхэд мэндэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх