Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлжээ

2017 оны 03-р сарын 09 өдөр, 10 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zagdjav

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын асуудлыг хэлэлцжээ. Дэд сайдын суудалд н.Төмөрчулуун, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын  хүний нэр яригдаж байсан ч УИХ-ын гишүүн асан Д.Загджавын нэрийг тус яамны дэд сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна. Уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүгийн нэр хүчтэй яригдаж байсан. Дэд сайд болно гэж намынхан нь ч ярьж байсан юм. Гэвч Н.Төмөрхүү нь Ерөнхий сайдын Улс төрийн албаны зөвлөхөөр ажиллах болсоноор дэд сайдын марафонд оролцох боломжгүй болжээ. Тиймээс н.Төмөрчулуун нарын гурван хүн өрсөлдсөнөөс Удирдах зөвлөл хуралдаж, Д.Загджавын нэрийг дэвшүүлэхээр болсон байна.

Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн дээрх шийдвэрийг баталгаажуулж Д.Загджавыг дэмжиж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох бололтой.

Сануулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг 2016 оны арваннэгдүгээр сарын 24-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Түүнээс хойш уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дэд сайдгүй ажиллаж байна.

Б.Анир

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх