“Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаал болно

2017 оны 03-р сарын 07 өдөр, 18 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
жагсаал

МЗХ-оос санаачлан 3 дахь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх дэмжих, эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлаа ярилцах зорилгоор “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг 3-р сарын 8-ны өдөр 12-13 цагийн хооронд Энх тайвны гүүрэн дээр зохион байгуулах гэж байна.

МЗХ-оос “Итгэл Нэмье” уриан доор бүхий л ажлаа зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь эмэгтэйчүүддээ итгэл нэмэх зорилготой юм байна.

3-р сарын 8-ны өдрийг баярын өдөр болгон тэмдэглэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хөндөх, гарах гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх өдөр болгон тэмдэглэдэг байгаасай гэдэг үүднээс энэхүү тайван жагсаалыг зохион байгуулж байна.

Тайван жагсаалд залуу охид, бүсгүйчүүд, нийгэм, урлаг соёл, бизнесийн салбарт манлайлан ажиллаж байгаа эмэгтэйчүүд оролцох бөгөөд энэхүү тайван жагсаал нь олон нийтэд нээлттэй болох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх