Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд маргааш буюу 3 дугаар сарын 08-нд амрах юм байна.
Учир нь маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээр амрах юм. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг түр хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.