Энэ сарын 3-нд “Удмын ид шид ба хүч чадал” лекцээ монголчуудад тавих байсан Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 16- дахь улирлын ялагч Виктория Райдос мэдэгдэл гаргажээ. Тодруулбал МИАТ компанийн хариуцлагагүй байдлаас болж нислэг нь хойшлогдож товлосон хугацаандаа ирж чадаагүй Виктория Райдос энэ сарын 29-нөөс ирэх сарын 3-ны хооронд монголд хүрэлцэн ирж товлосон ёсоороо уулзахаар болсон тухайгаа видео бичлэг хийн монголын талын зохион байгуулагчид руу илгээсэн байна.
PAPARATSI.MN