2017-03-05 наас 06 ныг шилжих шөнө БУРХАН ХАЛДУН хайрханы дунд овоо арц, хүж, зулын галнаас болоод гал алдаж ой модруугаа гал үсэрч ойр орчмын 3,4 мод шатаж байхад нь MONGOLIAN PAJERO CLUB-ийн 23 залуус азаар тааралдаж тухайн орчимд байсан 8 залуу болон байгаль хамгаалагч нартай хүч хавсран гал түймрийг яаралтай унтрааж илүү их хэмжээний ой мод шатахаас сэргийлж чадсан байна.
Сар шинийн баярын өдрүүдээр Сүхбаатар аймагт хорио тавигдсанаас үүдэн Шилийн Богд уулыг зорихоор төлөвлөж байсан иргэд олноороо тус хайрханыг зорьж Хайрханы орчимд хог хаягдалаа ил задгай хаях нь ихэссэн мэдээлэл гарсаны дагуу сонирхлын бүлэг клубууд нэгдэн тухайн орчимд цэвэрлэгээ хийж хог хаягдлыг зайлуулах ажлыг зохион байгуулж байсан билээ.
Тухайн орчны хамгаалалтын захиргаа хараа хяналтаа сайжруулж тухайн бүс нутгийн аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг энэ удаагийн галын аюул тод томруун харуулж өглөө.
Яасан сайн залуус вэ. Та нарын дунд бас идэр болон ахмад насныхан ч байсан байх аа. Тэдэнд бас баярлалаа. Та бүхний сайн үйл түм түмээр арвижих болтугай. Мөнгөнморьт сумынхан нийтээрээ Хан Хэнтийгээ хар нялхаасаа дээдэлж ирсэн, тэдний хичээл зүтгэл их ээ. Монголчууд бүгдээрээ Байгалиа хайрладаг, хамгаалдаг болох цаг хэзээ ирэх бол?
ЗӨВ ШҮҮ