Мэндчилгээ

2017 оны 03-р сарын 06 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
galaarid

Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Богд хаант Монгол улсын ууган салбаруудын нэг нь хэвлэх үйлдвэр, сэтгүүлзүй байсан бөгөөд 1913 оны 03 дугаар сарын 06-нд “Шинэ толь хэмээх бичиг” сониныг Ж.Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд маань эрхлэн гаргасан өдрийг үндэсний сэтгүүлзүйн өдөр болгон тэмдэглэх саналыг Монголын Сэтгүүлчдийн Холбоо 1992 онд ээлжит их хурлаараа гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэсээр ирлээ.

Энэ түүхт өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсад, ахмад буурлууд, манай салбарыг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага, хүмүүс, нийт хэрэглэгчдэдээ аз жаргал, бүтээлч хөдөлмөр, сайн сайхныг хүсье.
Үндэсний сэтгүүлзүй цаашид улам хөгжих болтухай!
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид
2017.03.06.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх