– Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгийн тэргүүн Н.Ариунцэцэг захирал уу?
Та сар шинэдээ сайхан шинэлэв үү? Control.mn сайтаас холбогдож байна. Хоёр, гуравхан асуултад тодруулга авахыг зөвшөөрнө үү?
Олны анхаарал татаж буй Оросын зөн билэгтэнг танай байгууллага Монголд урьж, лекц зохион байгуулж байгаа юм билээ. Бидний авсан баттай мэдээллээр МИАТ-ын Москва-Улаанбаатарын чиглэлийн 3-р сарын 2-нд Улаанбаатарт буух нислэг бүтэн 24 цагаар хойшилсон байна. Тус нислэгээр өчигдөр ирэх ёстой байсан зөн билэгтэн Виктория Райдос өнөөг хүртэл Монголд хөл тавиагүй гэсэн мэдээлэл үнэн үү?
-Сайхан шинэллээ. Бас их ачаалалтай ажиллалаа. Викториягийн Монгол дахь лекцийг манай байгууллага хариуцаж буй. Өчигдөр ирсэн байх учиртай Виктория маань Монголд хөл тавиагүй гэдэг нь гунигтай боловч үнэн мэдээлэл. Хэдэн цагаас нислэг үйлдэх нь одоо болтол тодорхойгүй хэвээр.
-Тэгэхээр өнөөдөр 16.00 цагаас SS club-т төлөвлөсөн, Оросын алдарт зөн билэгтэн Виктория Райдосын “Удмын ид шид ба хүч чадал” лекц тэгэхээр цаг хугацаандаа эхлэхгүй гэсэн үг үү? Хойшлуулах уу?
– Ийм юм учирна чинээ санасангүй. Бид бүхий л аргыг хайлаа. Саатал үүссэнийг дуулаад зөн билэгтэн Викагаа лекцнээсээ өмнө авчрах бүхий л арга чаргыг эрэлхийллээ. Өөр бусад нислэгээр ч авчрах гээд бүтсэнгүй. Бүхий л боломжоороо зохицуулахыг хичээсэн боловч харамсалтай нь “Moskva-Beejin -Ulaanbaatar” чиглэл, мөн Moskva-Korea-Ulaanbaatar , Turk-Moskva-Ulaanbatar гээд бүх чиглэлийн онгоц 3-р сарын 3-ны өдрийн 16.00 цагаас өмнө Монголд буух боломжгүй байна. Тиймээс лекцээ хойшлуулахаас өөр арга зам бидэнд үлдсэнгүй. МИАТ компани дэндүү урагшгүй байна.
– Лекц маш их сонирхол татсан. Олон ч хүн билет худалдан авсан мэдээлэл бий. Тэгэхээр энэ хүмүүсийн лекц сонсох хүсэл сонирхол, нөгөө талаас билетийг буцаах асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Өнөөдөр амжихгүй ч лекцийг нь өөр өдөрт шилжүүлэх боломж бий юу?
– Манай өндөр түвшинд лекцээ зохион байгуулахаар ажиллаж буй. Бүх бэлтгэл ажил хангагдсан. Билетийн борлуулалт ч сайн. Хүсвэл бид билетийн мөнгийг буцааж өгөх болно. Тэгэхдээ бид хамгийн гол нь лекцээ зохион байгуулах хэвээр. Бидний зүгээс лекцээ 2 хоногийн дараа хийхээр урьдчилсан байдлаар ярилцаж буй. Тиймээс лекцээ сонсоно гэвэл, билетээрээ орох боломжтой. Бид ганц л удаагийн лекц зохион байгуулж буй тул давхцах зүйл гарахгүй гэдгийг зохион байгуулагчийн зүгээс тодотгох нь зөв байх. Товоо, хамгийн гол нь зөн билэгтэнтэйгээ зөвлөлдөж эцэслэх учиртай.
– Нислэг хойшилж, онгоц саатсанаас болж энэ бүх асуудал үүслээ. Үүдэж буй асуудалд МИАТ компани ямар хариуцлага үүрэх вэ?
– МИАТ компанид хандсан. Таг чиг. Тодорхой хариу алга. Нислэгийн тухайд ч мэдээлэл өгөхгүй хэвээр байна.
– За ойлголоо. Юуны өмнө цаг зав гаргасанд талархая. Энэ өдөр биш боловч, лекц болдгоороо болох юм байна гэж ойлголоо. Амжилт хүсье
Эх сурвалж: www.control.mn