Өөх тостой хүнд хоолыг хэрхэн хурдан шингээх вэ

2017 оны 02-р сарын 28 өдөр, 15 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123

Сар шинийн баяраар  хэт их жин нэмэх, цаашлаад ходоод гэдэсний өвчлөл, элдэв хордлого авах нь элбэг байдаг. Тэгвэл бууз, мах, нийслэл салат зэрэг хүнд хоолыг хурдан шингээх тухай мэдээллийг хүргэе.
Америкийн эрдэмтэд халуун ногоо ба түүний ач холбогдлын талаар судалгаа хийсэн байна. Хүнсэнд өргөн хэрэглэгддэг сармис, шанцай, халуун чинжүү, карри, цагаан гаа зэрэг нь хурц, тостой хоолыг дээд зэргээр шингээдэг болохыг тогтоосон байна.
Халуун ногоо бие дэх хорт бодисыг гадагшлуулдаг бөгөөд судалгаагаар халуун ногоо хэрэглэдэг хүний бие дэх хорт бодисын хэмжээ, халуун ногоо хэрэглэдэггүй хүнийхээс харьцангуй бага болох нь тогтоогджээ. Тиймээс хүнд чанарын хоол идэхдээ халуун ногоог хачир болгон хэрэглэхийг зөвлөж байна.
Тостой хоолыг шингээхэд бүлээн ус хамгийн тохиромжтой. Унд бүхний дээд усны ач холбогдол барагдашгүй. Өөх тос ходоодонд ороод бусад хоол хүнсний дээгүүр хөвж, боловсрохдоо нарийн гэдсэнд хамгийн сүүлд ордог. Хэт их тостой хоол идснээр энэ үйл явц удааширч ходоод гэдэс хямардаг. Тиймээс ходоодон дахь өөх тосыг бүлээн усаар даруулах нь сайн нөлөөтэй.
Хоёр аяга халуун бүлээн ус бага багаар залгилж уусны дараа бодисын солилцоо хурдан явагдана. Хэрэв та бүлээн ус дангаар нь ууж чадахгүй бол чихэртэй байхуу уусан ч болно. Бүхий л төрлийн жимс жимсгэнэ ходоод гэдсийг сайжруулж, тостой хоолыг сайн нөлөө үзүүлдэг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх