Эх орон, эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдран суугаа элэг нэгт монгол ахан дүүстээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Ирж байгаа гал тахиа жил улиран одож байгаа бичин жилийн адил ивээлээ хайрласан сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Сар шинийн баяр бол өвөг дээдэс, ахас ихэсээ хүндэтгэх, нялхасаа баярлуулах, ураг төрлөөрөө, айл хотлоороо инээж хөхөрч, сайн сайхныг билэгдэн, ёс заншлаа дээдэлдэг сайхан уламжлалтай баяр.
Монгол түмэн маань сар шинэдээ сайхан шинэлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхий сайд ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ