“Утааны эсрэг алхам 1” аян үргэлжилсээр байна

2017 оны 02-р сарын 24 өдөр, 17 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
utaaaa

1952 онд Лондон хотод маш хүйтэн болж өндөр илчлэгтэй нүүрс түлснээс болж агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн бөгөөд агаарын бохирдлоос болж 4 мянга гаруй хүн нас барсан түүхтэй.

Мөн 100 гаруй мянган иргэн хордлого, харшилтай болсон учир Парламент нь энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж Цэвэр агаарын хуулийг санаачлан утаат түлш түлэхийг бүрэн хоригложээ.

Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд бид яг л энэ асуудалтай тулаад байна.

NTN телевиз энэ асуудлыг шийдэхийн тулд Утааны эсрэг АЛХАМ 1 аяныг эхлүүлж гэр хорооллын 204 мянган айл өрхүүдийн 5%-ийг цахилгаан халаагуураар хангах амлалт авч аянаа эхлүүллээ.

NTN телевизээс хэрэгжүүлж буй “Утааны эсрэг алхам 1” аянд нэгдээрэй.

1.Мобиком-ын хэрэглэгч та өөрийн Candy оноогоо 99147995 дугаарт илгээж цэвэр агаараар амьсгалж эрүүл амьдрахдаа хувь нэмрээ оруулаарай. 99147995/зай//Candy онооны тоо/ бичээд 500 дугаарт илгээнэ.

2. Утааны эсрэг алхам 1 аян хандивын данс ХААН банк 5753623239 Мөн үүнээс гадна утааны эсрэг пүүс компаниуд ч нэг удаагийн хандив өргөх боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх