Монголын урлагийн дунд үеийн төлөөлөл болсон “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Гомбын Золбоот өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээ гардан авлаа.
Тэрбээр “Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа” зэрэг кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Мөн “Аянгын бороо” хэмээх Хятадын алдарт жүжгийн Жоу Чуны дүрийг бүтээж 2000 онд шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байв.