172283 толгой хонийг вакцинжуулалтад хамрууллаа

2017 оны 02-р сарын 24 өдөр, 11 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honi

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн 37 дугаар албан  бичгээр ирүүлсэн “Хонины цэцэг өвчний вакцинжуулалт”-ын зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын “Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн захирамж, нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын “Гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” 2017 оны хоёрдугаар сарын 1-ний тушаал, мөн өдрийн “Мал, амьтны гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд хяналт тавих тухай” тушаалыг өнгөрсөн сарын 27-ны өдрөөс энэ сарын 14-нийг хүртэл хугацаанд хэрэгжүүллээ. Уг ажлын хүрээнд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж зааврын дагуу хийж гүйцэтгэв. Улмаар ОХУ-ын Владимирын Бүх холбоотын эрүүл мэндийн үндэсний төвд үйлдвэрлэсэн хонины цэцэг өвчний вирусийн эсрэг №08 серийн вакциныг авчруулсан юм. Вакцинжуулалтад нийслэлийн 8 дүүрэг, 3 тосгоны 176430 толгой хамруулахаас 172283 толгой хонийг хамруулж, төлөвлөгөөг 97.6 хувиар биелүүллээ гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх