Утааны эсрэг аянд “Сandy”-гээрээ нэгдээрэй

2017 оны 02-р сарын 22 өдөр, 16 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
NTN

Агаарын бохирдол 1997 оноос эхлэн олны анхаарлыг татаж төр засгаас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 2007 оноос хойш “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр, Зуух хөтөлбөр, Цэвэр агаар сан зэрэг олон арга хэмжээ авсан хэдий ч утаа багасах биш харин ч улам нэмэгдсээр 2017 оны 1-р сард агаарын бохирдлыг ГАМШГИЙН хэмжээнд хүрсэн гэж Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл үзсэн билээ.

Бид Утаатай, Агаарын Бохирдолтой тэмцэхийн тулд ЮУ ХИЙЖ, ЮУНД ХҮРЭВ?

Засгийн Газраас, Олон улсын байгууллагууд, донор орнуудаас ихээхэн хэмжээний санхүүжилт авч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, жагсч цугласан ч бодит амьдрал дээр байдал өөрчлөгдсөнгүй харин ч агаарын замын өвчлөл, үүнээс үүдсэн эндэгдэл огцом нэмэгдсэн төдийгүй харшлын өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.

NTN телевиз энэ асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахаар УТААНЫ ЭСРЭГ АЛХАМ 1 Аяныг санаачлан эхлүүлж байна.

Зорилго: цахилгаан тэглэсэнтэй холбогдуулан гэр хорооллын айлуудыг цахилгаан халаагууртай болгож агаараа бохирдуулахгүй байх

Зорилт: нийслэлийн 129 хорооны 204,000 өрхөөс ядуу болон нэн ядуу гэж судалгаагаар тодорхойлсон 10,000 айл өрхийг цахилгаан халаагуураар хангах

Та яаж дэмжлэг үзүүлэх вэ?

МОБИКОМ-ын хэрэглэгч Та өөрийн CANDY оноогоо дугаарт илгээж ЦЭВЭР АГААРААР АМЬСГАЛЖ ЭРҮҮЛ АМЬДРАХ-даа хувь нэмрээ оруулаарай. 99147995[зай][CANDY оноо] гэж бичээд 500 дугаар руу илгээгээрэй

УТААНЫ ЭСРЭГ АЛХАМ 1 аяны Хандивын данс ХААН банк 5753623239

Энэхүү аяны бүх гүйлгээг иргэн та хянах боломжтой бөгөөд цаг тухайд нь NTN телевизээр дамжуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх