Пакистаны төвд буюу Чарсадда тойрогт байрлах шүүхийн байранд зэвсэгт этгээдүүд халджээ. Үүний улмаас дөрвөн хүн амиа алдаж, хэдэн арван хүн хүнд хөнгөн бэртсэн байна.
Гэмт этгээдүүд гар хийцийн тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн байжээ. Пакистанд сүүлийн хэд хоногт ийм төрлийн халдлагаар 100 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.