Хүдэр сумаас хоёр аварга тариаланч тодров

2017 оны 02-р сарын 21 өдөр, 15 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
????????????????????????????????????

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумынхан энэ жил ажлын амжилт дүүрэн, тариа будаа, ургац арвин авсан сайхан мэдээтэй сууна.  Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг Л.Цандэлэг захиралтай “Ургац Хүдэр”, Б.Амаржаргал захиралтай “Арвин Бэлчир”  компанийнхан 2017 онд “Улсын аварга тариаланч” хамт олон болжээ.

Засгийн газрын шагналыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон аймаг, сумын Засаг дарга нар гардуулан өглөө.

????????????????????????????????????

Хүдэр нутаг энэ жил цас их унаж, малчид иргэдийн өвлийн бэлтгэлийг гайгүй сайн шалгаад авчээ.

“Улсын аварга тариаланч”  Б.Амаржаргал, “ Манайхан нэг га-гаас 35-40 центнр үр тариа авч байгаа. Хүдэрийнхээ сайхан хөрсөнд хамгийн сайн үрийг суулган, орчин үеийн, хамгийн шилдэг техникийг ажилдаа хэрэглэсний ач гавьяаг бид өнөөдөр хүртэж байна.  Манай компанийн хамт олон 2016-2017 онд ургацынхаа хэмжээгээр улсдаа тэргүүлж хийсэн ажлаа төр засгаараа үнэлүүлсэндээ баяртай байна” хэмээн ярьсан юм. Эднийхийг “Хаан шоргоолж” компаниар нь хүмүүс илүүтэй мэддэг болсон. Автотээвэр, газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд тууштай үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай улсад болон Сэлэнгэдээ шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарч байсан юм.

Улсын аварга тариаланч Л.Цандэлэгийг “Шим” группын ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг болсон.  Эднийх дөрөв дэх удаагаа улсын аварга хамт олон болж өмнөх амжилтуудаа 2017 оны эхээр ийнхүү дахин бататгалаа. Л.Цандэлэг, “Манай хамт олон Монгол Улсын бүтэн жилийн хэрэгцээний үр тариа үйлдвэрлэх зорилт тавьж ажилладаг. 22 жил газар тариалан эрхэлж дөрөв дэх удаагаа улсдаа аваргалж байна. Бид газар тариалан эрхлээд үргэлж жаргаж, онож явсангүй. Гантай жил ургац алдаж “шатаж” явсан үе бий. Хамт олныхоо хүчээр алдаагаа засч, амжилтаа ахиулж байгаадаа баяртай байна” хэмээн ярилаа.

????????????????????????????????????

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх