Г.Маралмаа Т.Цогтын эсрэг өргөдөл өгчээ

2017 оны 02-р сарын 21 өдөр, 12 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123

Хоёр жилийн өмнө дөрвөн настай охин төрсөн эцэг болон, хойд эхийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч нийгмийг тэр чигт нь айдаст автуулж байсан. Талийгаач охины хойд эх болох Г.Маралмаад шүүхээс 23 жилийн ял оноосон бол Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж цагаатгасан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоног Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Т.Цогтод Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг  цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Маралмаа Мөрдөн байцаах газар өргөдөл өгсөн гэнэ. Тухайн өргөдөлд төрсөн охиноо хэрхэн зодож байгаа тухай ноцтой баримт байсан бөгөөд үүний дагуу цагдаагийн албан хаагчид Т.Цогтыг баривчилж хэргийг дахин шалгаж эхэлсэн гэнэ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Bb
     (27.123.214.***)
    2017/02/21 16:05

    Buzriin yargachid

    (0) (0)