“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилд онцгойлон засалтай жилтнүүд

2017 оны 03-р сарын 03 өдөр, 10 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам, Зурхайч овгийн Доржийн Цогтбаатар
tsogtbaatar

Нэг. ЖИЛИЙН ЗАСАЛ

1.1.Жил орогсод;

-“13, 73-ны жил” нь “хүү” махбодатай жил бөгөөд “биеийн махбода” хямрах гэмтэй тул “Найман гэгээн”, “Лхамын ганшаг” хуруулж, балин өргө.

-“25, 85-ны жил” нь төрсний “нөхөр” махбода-тай жил ба жаргал зовлон ээлжлэн; ад зэтгэр босох тул “Догсүн”, “Доржнамжом”, “Цэнд”, “Доржнамжомын жавтүй” сайн.

“37, 97-ны жил” нь төрсний жилийн “дайсан” махбодатай жил ба гарлага гарах тул “Юмжайвриндүйсүм”, “Цэвэгмэдийн чого” хуруулж, лусад балин өргө.

“49-ний жил” нь “эх” жил ба хийморь доройтох гэмтэй. “Нити”, “Жинсрэг”.

“61-ний жил” нь өөрийн төрсөн жилтэй адил махбодатай жил бөгөөд шулмын хөнөөл гарах тул “Ширнэн” уншуул, “Сац” талби, “Цэдүв-Насан бүтээл” үйлдвээс сайн.

“Жил орсон” хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүнийх “үдэж дагадаг” тул жил орсны дараа ч засал хийлгэ.

1.2. Туулай жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад. Догсом, Базарсад, Жалцанзэмобүнжан, замд явбал Далх тахь.

1.3. Морь, хулгана жилтнүүд “шишид” /бага харш/ буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуулж, Амин золиг гаргуул.

1.4. Үхэр, могой жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.

1.5. Морь жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй. Манлын чого, сахиусаа тахь.

  1. Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.
  2. Могой, морь жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай.

ЕСӨН НҮДНИЙ ЗАСАЛ

4.1.Насны буюу жилийн есөн нүд нь: 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиох ба –9, 81-ний нүд нь аминд хорлолтой тул ”Цэдүв” хуруулж “Чивэл” хийлгэ.

4.2. -18, 36, 54-ний есөн нүд нь эд хөрөнгө, мал адгууст хорлолтой тул сан олонтоо тавиулж, балин тахил өргөж хишгийн даллага авахуул.

4.3. -27, 72-ны есөн нүд нь ад зэтгэрийн хөнөөлтэй тул сахиусныхаа “Ганшиг” уншуул.

4.4. -45, 63-ны есөн нүд нь зовлон гаслан авчрах тул “Цагаан шүхэрт” нас тоолон уншуулж “Сундуй” айлтга. Ер нь есөн нүд эзэлсэнээр, эм аливаа хүмүүн “Есөн нүдний засал” хийлгэж насны тоогоор “Сац” талбиж, “Жавтүй” хүртэх хэрэгтэй тул эд бүгдийг гүйцээвээс тустай.

ХАМТ ТӨРСӨН МЭНГЭ НЬ ГОЛЛОГСОД

а. Амин мэнгэ нь голлосон: 1923, 1930, 1941, 1948, 1959, 1966, 1977, 1984, 1995, 2002, 2013 онд төрөгсөд Жанаггагдог, Амин золиг, Манал насны тоогоор уншуул.

б. Биеийн мэнгэ нь голлосон: 1918, 1927, 1936, 1945, 1954, 1963, 1972, 1981, 1990, 1999, 2008 онд төрөгсөд Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуул.

в. Эрхтэн мэнгэ нь голлосон: 1919, 1934, 1937, 1952, 1955, 1970, 1973, 1988, 1991, 2006, 2009 онд төрөгсөд Жанаггагдог, Намсрайн даллага, Ямбийдончир, Заслын 8 ном уншуул.

г. Хийморийн мэнгэ нь голлосон: 1920, 1933, 1938, 1951, 1956, 1969, 1974, 1987, 1992, 2005, 2010 онд төрөгсөд Жанаггагдог, Заслын 8 ном, Жалцанзэмүбүнжан, Хийморийн дарцаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх