Дуучин Ноён Бондгор гадаадын элдэв хувцаснаас татгалзан, үндэсний хувцасаа өмсөхийг ард түмэндээ уриалсан зоримог шийдвэр гаргасан. Тэрбээр захтай хувцасныхаа захыг шатаан “Малчин түмэндээ хувцсаараа нэмнээ хийж өгч явуулая” аян өрнүүлж Монголоо гэсэн халуун сэтгэлтэй хүмүүсийг хамруулан малчин ард иргэддээ туслаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Түүнийг дэмжиж байгаа мэргэжил нэгт уран бүтээлчид, найз нөхөд, байгуулга хамт олон маш их байгаа бөгөөд түүний уриалсан сайхан сэтгэлийн энэхүү аянд жирийн нэгэн жолоочоос эхлээд урлаг соёлын олны танил хүмүүс, Төрийн болон Төрийн бус байгууллагын ажилтнууд, Хүмүүнэлэгийн байгууллага, Өвөр Монголын ахан дүүс нэгдэж хамтдаа нэмнээ оён бэлэглэсээр байна. Тэгвэл бас нэгэн баярт мэдээг дуулгахад Ноён Бондгорыг Монгол Улсын шадар сайд, У.Хүрэлсүх энэ сарын 23-нд хүлээн авч уулзан, түүний санаачлагаар ард түмний гар дээрээс малчдад хүрч буй нэмнээг хүлээж авч аймаг бүрт хүргэн өгөхөө мэдэгджээ. Шадар сайдын харьяанд Онцгой байдлын Ерөнхий газар байдаг юм.
Мөн энэ дашрамд залуу үеийн төлөөлөл болж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан хойч үедээ үлгэр дуурайлал болж байгаа дуучин залуу маань “Халуун сэтгэлт Монголчууд минь хоёрдугаар сарын 23-нд хамтдаа шадар сайддаа НЭМНЭЭГЭЭ хүлээлгэж өгье. Та бүхнийгээ урьж байна. Сайхан сэтгэлт хүмүүс минь хүрэлцэн ирэхдээ НЭГ НЭГ ширхэг НЭМНЭЭ бариад ирээрэй. Далайд дусал нэмэр дуслыг хураавал далай гэдэг. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн ард олондоо уриалаад байна. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ, манай урлаг соёлын салбарын залуу үеийн төлөөлөл дунд түүн шиг ард олныхоо төлөө гэсэн сэтгэлийг өвөртөлж яваа залуу уран бүтээлч байгаа нь үнэхээр бахдууштай.
PAPARATSI.MN
Mundag. Bayar hurgie. Nemnee ugch nemer bolno oo. Sain uils buhen delgereh boltuhai.
manai zaluuchuud munadag shuu
bayar hurgoe