“Жи тайм” луйврын сүлжээний хэрэгт холбогдуулан гурван хүнд хилийн хориг тавьжээ

2017 оны 02-р сарын 20 өдөр, 11 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
148755455158aa47f7c7cbf

Казахстанаас ядуурлыг бууруулах төсөл нэрээр орж ирээд монголчуудыг луйвардсан “Жи тайм” гэх сүлжээний толгойлогч Ж.Маратыг оргон зайлах гэж байхад нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас цагдаа нар баривчилсан билээ. Тэрбээр хилийн хоригтой байхдаа оргон зайлахыг завдсан юм. Өдгөө УМБГ-т түүнийг шалгаж байгаа бөгөөд уг сүлжээнд ороод хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Тэгвэл Ж.Мараттай хамтарч байсан өөр гурван хүнд хилийн хориг тавьсан байгаа талаар албаны эх сурвалж хэлж байна. Уг луйврын сүлжээнд орсон иргэдийн ихэнх нь төрийн алба хаагч нар байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм.

Тодруулбал, ЕБС-ийн багш нар болон зарим нэгэн агентлагийн хэлтсийн дарга нар хүртэл орсон байжээ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх