-Аргын тооллын 2 сарын 20. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 24, шар бар, суудал мод, мэнгэ 5 шар, хонгорцог-17 од, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:50-18:22.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), луу(0740-0940), могой(0940-1140), хонь(1340-1540), нохой(1940-2140) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр болох, дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, хөрөнгө исгэх, сүм хийд босгох, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, шинээр хувцас эсгэх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, худаг малтах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бурхан шүтээн амилуулж ном уншуулахэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар