“Жи тайм” сүлжээгээр зургаан тэрбум төгрөг луйвардсан иргэнийг баривчиллаа

2017 оны 02-р сарын 17 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ж

Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан.

Ж.Маратыг олон улсын пирамид аргаар олон хүнийг дороо элсүүлж, дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Түүний дансанд байсан зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа юм. Одоогоор хэдэн хүн хохирсон болон хэр их хэмжээний мөнгө угаасныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мөрдөн байцаалт явуулж байна.

“G Time корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг гэх эмэгтэй сошиал сүлжээгээр “Манайх олон улсын сертификаттай. Сайт дээр бүх зөвшөөрөл бий. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл байхгүй. 4000 гишүүнтэй болохоороо нөхөрлөл, хоршоолол хэлбэрээр зөвшөөрөл авна” хэмээн худал үгээр иргэдийн тархийг угаадаг байжээ. Ж.Маратыг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулж байгаа бөгөөд түүний эхнэр хийлээр давж амжсан байна.

 “Сүлжээ”  гэх нэрийн дор иргэдийг хулхиддаг, луйварддаг бүлэг Монгол улсад ихэсч байгааг төр засаг анхаарахгүй бол цаашдаа хэн дуртай нь баяжихын төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгийг энэ хэрэг харуулж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх