М.Эрдэнэбилэг нь 2013 оноос “thrombocytemia” буюу цусны ялтсан эсийн эмгэгээс үүдсэн элэгний хатуурал /цирроз/ өвчний улмаас яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон тул гэр бүл, найз нөхдийнх нь санаачлагаар “Элэг бүтэн гэр бүл” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн.
М.Эрдэнэбилэг нь эхнэр Э.Солонготой 2013 онд анх танилцаж, гурван жилийн дараа охинтой болсон. Охин Э.Санна нь одоо 4 сартай.
Хагалгааны зардалд нийт 85 сая төгрөг шаардлагатай бөгөөд олны хүч, тус дэмээр зардлын 50 хүрэх хувь нь цугларчээ. агалгааны үлдэгдэл зардлыг босгохоор эхнэр Э.Солонгын оюутан ангийн найзууд “Элэг бүтэн гэр бүл” нэртэй хандивынтоглолтыгсанаачлан 2017 оны 2 дугаар сарын 19-нд “Монгол Аса цирк”-т зохион байгуулахаар болсон байна.
Тоглолтын билет 10.000, 12.000, 15.000 төгрөгийн үнэтэй бөгөөд “Hi-Fi” records болон Orange records-ийн салбаруудаар худалдаалагдаж байна. Элэг нэгт Монголчууд та бүхэн халуун сэтгэлээр гараа сунгаж нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн, аз жаргалтай амьдрах боломжийг хайрлаарай.